0ТУХН-ийн орнуудын Тагнуулын албад терроризмын эсрэг хамтран тэмцэнэ. Баку хотод болж байгаа ТУХН-ийн орнуудын аюулгүй байдлыг хангах байгууллагын удирдагчдын Зөвлөлгөөний 11 дэх хурлын үеэр тагнуулын албадын төлөөлөгчид энэ тухай тохиролцжээ.  Хэт даврах үзлийг сурталчилан ухуулах, мөн ТУХН-ийн иргэдийг тулгуур үзэлт байгууллагад элсүүлэхийн эсрэг эсрэг тэмцэхэд бэлэн болохоо хуралд оролцогчид мэдэгдэв. Хурлын төгсгөлд баталсан санамж бичигт хамтын ажиллагааны үр ашигтай шинэ арга барилыг эрэлхийлэх, бүс нутгийн асуудлыг тайван замаар зохицуулах байр суурьтай байгаагаа уулзалтад оролцогчид мэдэгдэв.