Үерийн улмаас Энэтхэгийн зүүн хэсгийн Ассам мужаас бараг 2 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Аадар борооны улмаас Брахмапутра голын усны түвшин нэлээд нэмэгдэж, 500 орчим суурин усанд автжээ. Сүүлийн хэдэн өдөр тэнд 10 орчим хүн үрэгджээ. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг сургууль, төмөр замын өртөө, галт тэрэгний вагонд байрлуулж байна. Аврагчид нөхцөл байдлыг онц ноцтой гэж нэрлэжээ.