Орос улсын цэргийн төлөөлөгчид АНУ-д айлчилсан нь хоёр орны батлан хамгаалахын яамны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дорвитой түлхэц болж байна. Оросын батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков АНУ-ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтстэй хийсэн яриа хэлэлцээг ийнхүү дүгнэлээ. Пентагон уулзалтын дүнг хоёр гүрний харилцааг "шинээр ачааллах" шинэ хэмжигдэхүүн хэмээн нэрлэлээ. Орос, АНУ-ын удирдагчдын зарласан хоёр талын харилцааг "шинээр ачааллахад" цэргийн салбарыг зайлшгүй хөндөх ёстой байлаа. Тэгээд ч хоёр тал бие биенээ тус тусын аюулгүй байдалд заналхийлэгч хэмээн үзэхгүй байна. Яриа хэлэлцээний албан ёсны хэлэлцэх хэргийн төлөвлөгөө Орос, АНУ-ын зэвсэгт хүчнийг шинэчлэх үйл явцыг хэлэлцэх нэг зүйлээс бүрдэж байлаа. Гэхдээ хоёр баримт бичгт тухайлбал ОХУ-ын Батлан хамгаалах яам, Пентагоны тохиролцооны санамж бичиг, мөн Ерөнхийлөгч Д.Медведев, Барак Обама нарын батлан хамгаалах сайд нарт өгсөн даалгаврыг биелүүлэх форум байгуулах тухай баримт бичиг зэрэгт гарын үсэг зурав. Орос, АНУ-ын Батлан хамгаалах яам зэвсэгт хүчнээ шинэчлэх явцад ижил төстэй бэрхшээлтэй тулгарч байна. Үүнд саналаас гадна туршлага солилцох нь чухал хэмээн Анатолий Сердюков хэллээ. АНУ, Орос улсын армийг өргөөн хүрээнд шинэчилж байгаа ч, эмзэглэх асуудал байна. 21-р зууны орчин үеийн армийг цогцлуулахад энэ нэн чухал юм. Орос, Америкийн зэвсэгт хүчинд тулгарч байгаа зорилт, зорилго, асуудлыг бид маш дэлгэрэнгүй, нарийвчлан хэлэлцсэн. Батлан хамгаалахын сайд нар бусад асуудлыг хэлэлцсэн гэж Роберт Гейтс тэмдэглэв. Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээний хувь заяаны тухай ярьж байна. НАТО-ийн орнууд хүүлээсэн үүргээ үл биелүүлж, энэ гэрээг батлахгүй сунжируулснаас Орос улс хориг тогтоосныг сануулъяа. Роберт Гейтс Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээний хувь заяаг хэлэлцэхэд бэлэн болохоо мэдэгдсэн юм. Талууд тохиролцож чадахгүй байгаа өөр нэг асуудал АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах дэлхийг хамарсан систем байгуулах тухай юм. Америкчүүдийн европт хийж байгаа бүхэн одоохондоо Москваг байнга түгшээж байна. "Бодлого" сангийн ерөнхийлөгч Вячеслав Никонов энэ асуудлаарх байр сууриа "Оросын дуу хоолой" радиод ярьсан юм.  Дэлхийг хамарсан пуужингийн довтолгооноос хамгаалах систем байна. Орос, АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах системийн асуудлаар хамтран ажиллах боломжтой. Амьдрал дээр үүнийг төсөөлөхөд одоохондоо хүнд байна. Учир нь пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь АНУ НАТО-ийн хамгийн ойрын холбоотноо хүртэл тэр бүр ойртуулдаггүй хамгийн аюултай технологи юм. Тиймээс хамтын ажиллагааг амьдралд өөрчлөхөд Орос улс төдийгүй АНУ-ын гадаад бодлого, цэрэг улс төрийн манлай хүмүүсийн сэтгэлгээг олон талаар өөрчлөх учиртай. Ийнхүү хамтран ажилласны дүнд "дахин ачааллах" үйл явцын зохистой төгсгөл байна. Яриа хэлэлцээ болсноос хойш хэдэн цагийн дараа Пентагон уулзалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. "Хоёр сайд цэргийн системд шинэ сэтгэлгээ нэвтрүүлэхийг оролдож байна" гэж АНУ-ын Батлан хамгаалахын төлөөлөгч мэдэгдэв. Хоёр орон цэргийн салбарт нэлээд өргөн хүрээнд хамтран ажиллах ирээдүйтэй. Афганистан дахь АНУ, НАТО-ийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, терроризм, дээрмийн эсрэг хамтран тэмцэх, цэргийн технологийг хамтран бүтээх зэрэг юм.