Оросын гурван инженер Индонезид зуурдаар нас барлаа. Тэднийг санаатай хордуулсан гэх таамгийг үндэслэлгүй хэмээн Орос улсаас Жакартад суугаа элчин сайд Александ Иванов мэдэгдэв. Инженерүүд метанолд хордсон тухай задлан хийсэн эмнэлгийн ажилтнууд өчигдөр хэлжээ. Цагдаагийн ажилтнууд тэдний сууж байсан нэг өрөөнөөс энэ аюултай бодис бүхий согтууруулах ундаатай хуванцар лонх илрүүлсэн юм. Метанолыг үнэр, амтаар энгийн этилийн спиртээс ялгах аргагүй ч, энэ маш хүчтэй хор байна. Ердөө 30 миллилитр метанол хүний аминд хүрэх хэмжээ юм. Макассар хотод Индонезийн агаарын зэвсэгт хүчний баазад оросын Су-27 нисэх онгоцыг засч байсан Сергей Воронин, Александр Полторак, Виктор Сафонов нар 9-р сарын 13-нд зуурдаар нас барсан юм.