Орос улс Киргизд 20 сая долларын буцалтгүй тусламж үзүүлэх бодолтой байна. Ойрын үед Онц байдлын яамны шугамаар тус бүгд найрамдах улсад ачааны 40 автомашин бүхий тусгай техник хүргэнэ. Саяхан тус улсад болсон эмх замбараагүй байдлын дараа ОУВС эдийн засгийг тогтворжуулахад Киргизд 34 сая долларын зээл олгожээ. Киргизд 4-р сард төрийн эргэлт гарсны дүнд засгийн эрх түр засгийн газарт шилжсэн юм. Энэ үеэр 90 орчим хүн амь насаа алджээ. Ерөнхийлөгч Курманбек Бакиев улс орноос явж Минскт нуугдсан байна. Тус бүгд найрамдах улсад 6-р сард болсон санал хураалтаар шинэ үндсэн хуулийг баталж, түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева 2012 он хүртэл шилжилтийн үеийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийг авчээ.