"Холбооны болон бүс нутгийн түвшинд" хөдөө аж ахуй, хүнсний салбарыг өөрчлөх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн болон загасны бүтээгдэхүүнийг дахин боловсруулах асуудлаар Мурманскт болсон зөвлөлгөөний үеэр ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай мэдэгдэв. "Хүнсний компани, дахин боловсруулах үйлдвэрлэлийг" шинэчлэх алхам хийх хэрэгтэй гэж ерөнхийлөгч хэллээ. "Хуучирсан технологийг солих цаг болсон" гэж тэрээр тэмдэглэв. "Мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхд дээд зэргийн анхаарал хандуулах ёстой" гэж Д.Медведев тэмдэглэв. Хөдөө аж ахуйн холдинг төдийгүй дахин боловсруулах том биш үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй гэж төрийн тэргүүн үзэж байна. Үүний зэрэгцээ бүтээгдэхүүний хадгалж, тээвэрлэж, ар талын ажил хангах, хүргэх орчин үеийн систем шаардлагатай гэж тэрээр хэллээ. "Хөдөө аж ахуйн салбарыг 2017 он хүртэл хөгжүүлэхэд эдгээр нь тэргүүн зэргийн зорилт байна" гэж Д.Медведев тэмдэглэллээ.