Стратегийн давшилтын зэвсгийн шинэ хэлэлцээрийг ойрын хэдэн долоо хоногт батална гэдэгт АНУ-ын Батлан хамгаалахын сайд итгэлтэй байна. Орос, АНУ-ын Батлан хамгаалах сайд нар Вашингтонд яриа хэлэлцээ хийсний дараа Пентагоны төлөөлөгч сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Америкийн сенатад өнөөдөр хэлэлцээрийг хэлэлцэж эхэлнэ. Хоёр орны батлан хамгаалах сайд Анатолий Сердюков, Роберт Гейтс нар батлан хамгаалах яамдууд хамтран ажиллах тухай санамж бичиг, батлан хамгаалах салбарт харилцах тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав. Хоёр орны ерөнхийлөгч Д.Медведев, Барак Обама нарын цэргийнхэнд өгсөн даалгаврыг биелүүлэх форум байгуулах тухай баримт бичигт тусгажээ.