0Якутын Алдан хотод Ингушетид эрэн сурвалжилж байгаа зэвсэгт этгээдийг баривчилжээ. Тэрээр хүн амыг айлгаж, тус бүгд найрамдах улсын байдлыг тогворгүй болгох үүднээс  цагдаагийн ажилтны аминд хүрч, гал тавьж, гал нээж, дэлбэлэлт үйлдсэн "Малгобегскийн дүүргийн жамаата" бүлэглэлд багтдаг хэмээн Орос улсын Холбооны Аюулаас хамгаалах албанаас уламжлав. Одоогоор түүнийг Ингушетид шилжүүлжээ.