Таиландын Паттайя хотын шүүх оросын хөгжимчин Михаил Плетневийг барьцаагаар түр суллах хугацааг дахин 12 хоногоор сунгалаа. Оросын үндэсний найрал хөгжмийн хамтлаг айлчлан тоглох үеэр түүнийг улс орноос явахыг гурван удаа зөвшөөрсөн юм. Плетневийг 7-р сарын эхэнд насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан хэрэгт буруутгажээ. Одоогоор мөрдөн шалгалтын явцад Плетневийг бурууг нотлох баримт олоогүй байна. Хөгжимчин өөрийг нь ийнхүү буруутгаж байгааг эрс үгүйсгэж, "эндүүрэл" хэмээн нэрлэж байна. Таиландын хуулиар мөрдөн шалгалтыг 84 хоногт дуусгах ёстой юм. Үүний дараа прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай тухай тогтоол гаргана.