Польшийн прокурорын газар чечений салан тусгаарлагч Ахмед Закаевыг баривчлах тушаал өглөө. Цагдаагийн ерөнхий комендатын хэвлэлийн төлөөлөгч Мариуш Соколовский Варшав хотод лхагва гаригт сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Бүгд найрамдах Ичкер улсын хүлээн зөвшөөрөөгүй засгийн газар  9-р сарын 16-18-нд Варшав хотын захад Чечень ард түмний дэлхийн конгрессыг зохион байгуулна. Террорист ажиллагаанд оролцсон тул Орос улс олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа Закаев Конгресст оролцож магадгүй байсан юм. Лондонд улс төрийн орогнол олсон Закаевыг цагдаагийн амь насыг бүрэлгэсэн, алан хядах ажиллагаанд бэлтгэсэн, хууль бус зэвсэгт бүлгийг зохион байгуулсан зэрэг Эрүүгийн хуулийн 11-р зүйл ангиар Орос улсад буруутгаж байна.