Бараг сансрын төрх байдал: царцсан лав, ургамал ч үгүй. Галт уулын энэ хөндий Монголын төв хэсэгт оршдог. Энэ галт уулууд хэдэн мянган жил, зарим нь олон сая жилийн тэртээ идэвхжиж байсан юм. Галт уулыг монгол, оросын эрдэмтдийн баг ээлжит удаа судаллаа. Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын дэлхийн царцасыг судлах Эрхүүгийн хүрээлэнгийн ажилтнууд эрдэмтдийн багт багтжээ. Унтаж байгаа галт уул дахин сэргэхгүй гэж хэн ч баталж чадахгүй гэж энэ хүрээлэнгийн нэг лабораторийн дарга Сергей Рассказова ярьж байна. Монгол улс ази тивийн дунд оршдог гэж Сергей Рассказов ярьж байна. Унтаж байгаа галт уулыг судалснаар Гимлайн нуруунаас Байгал нуур хүртэл газар хөдлөлт болон газрын царцсын бүтцийн үйл явцыг ойлгож, азийн нийт нутаг дэвсгэрийн галт уулын учрыг олох боломж олгож байна. Оросын эрдэмтэд Монголын шинжлэх ухаан Академийн одон орон, геофизикийн судалгааны төвийн монгол ажил нэгт нөхдийн хамт монголын галт уулыг 20 гаруй жил судалж байна. Тэд энэ жилийн аялалаар тус улсын зүүн өмнөд хэсгээс төв хэсэг хүртэл 7500 километр зам туулжээ. Аялалын замд Дарьгангын нутагт 230 галт уул байна. Экспидицид оролцосн оросын эрдэмтэд галт уулын үзэсгэлэнт байдлыг бахдажээ. Эдгээр галт уул идэвхжсэн талаар домог өнөө хир Монголын тал нутагт хөвөрсөөр байна. Эрхүүгийн эрдэмтэд судлсан галт уул бүрээс бараг 90 орчим кг  царцсан лавын дээжийг хүрээлэнгийн лабораторид авчирчээ. Одоо Эрхүүгийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд дэлхийн царцасыг нарийн судалж байна. Энэ амаргүй хэрэг. Юуны түрүүд бүх дээжийг жижиглэж, химийн янз бүрийн шинжилгээ хийж, изотопыг тодорхойлох шаардлагатай гэж Сергей Рассказов ярилаа. Тэгсэн тохиолдолд хэзээ, ямар гүнээс галт уул оргилсныг мэдэнэ. Үүнийг тодорхойлсны дараа Азийн аль нэг нутаг дэвсгэрт тохиох газар хөдлөлтийн үйл явцын талаар ярих боломжтой. Энэ тив ижилхэн амьсгалдаг гэж хэлж болно. Геологийн энэ амьсгалыг бид танин мэдэхийг хичээж байна. Монголын галт уул сэргэх үү? Ойрын үед үгүй болов уу. Эрдэмтэд цуглуулсан мэдээллээс Азийн нутаг дэвсгэрт хэдэн сая жилийн турш юу болсныг ойлгож авна. Хамгийн гол нь ирээдүйд юу болох вэ?