Түрэг хэлтэй орнуудын хамтын ажиллагааны Зөвлөл олон улсын шинэ байгууллага байгуулах явцыг өндөрлөх бодолтой байна гэж Стамбул хотод өнөөдөр эхэлж байгаа 10 дахь дээд хэмжээний уулзалтаар бүс нутгийн тэргүүн нар ийнхүү мэдэгдлээ. Уулзалтад Турк, Азербайжан, Казахстан, Киргиз, Туркменистан улсын ерөнхийлөгч нар оролцож байна. Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2006 онд ийм зөвлөл байгуулахыг анх санаачилжээ. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид Стамбулд төвтэй түрэг хэлтэй орнуудын хамтын ажиллагааны Зөвлөл байгуулах тухай албан ёсоор зарлаж, байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргыг батална.