Хятад улсын эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2010 оны 8-р сард 7,602 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 1,38 хувиар нэмэгдсэн байна. БНХАУ-ын худалдааны яамны төлөөлөгч Яо Цзянь өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. 8-р сард энэ үзүүлэлтийн өсөлтийн хурд 7-р сарыг бодвол нэлээд саарчээ. Долдгугаар сард гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 29,2 хувиар нэмэгдэж, 6,924 тэрбум доллар болсон байна. Энэ оны 8 сарын турш хятадын эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2009 оны мөн үеийнхээс 18 хувиар нэмэгдэж, 65,96 тэрбум долларт хүрчээ. 2008 оны сүүлчээс дэлхийн санхүүгийн хямарлын сөрөг үр дагаврын улмаас Хятадад гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэлээд буурсан байна. Хөрөнгө оруулалт 2009 оны дунд үеээс өсөх нааштай хандлагатай байна. БНХАУ-ын Худалдааны яамны таамгаар энэ жил Хятадын эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум доллароос давж магадгүй байна.