Эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлэх "их наймын" хөтөлбөрт Орос улс 600 сая гаруй доллар хандивлажээ. Тухайлбал ДОХ/ХДХВ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Олон улсын сангийн ажилд Орос улс идэвхтэй оролцож байна гэж Эрүүлийг хамгаалах, нийгмийн хөгжлийн дэд сайд Вероника Скворцова мэдэгдэв. Мөн хөгжиж байгаа оронд эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авах хөтөлбөр боловсруулжээ. Москва хотод ази, африкийн орнуудын эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх семинар зохион байгуулахаар төлөвлөж байна. Орос улс 2006 онд "их наймын бүлгийг" даргалахдаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, тэмцэх хамтарсан ажиллагааны төлөвлөгөө санал болгосныг Скворцова хэллээ.