Ургацын байдлыг тодруулсны дараа оросоос үр тариа экспортлоход тавьсан хоригийг цуцална. Ерөнхий сайд, "Нэгдсэн Орос улс" намын удирдагч В.Путин Доод Новгородод болж байгаа намын бүс нутгийн хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Ган гачиг дотоодын хөдөө аж ахуйн салбарт ноцтой цохилт болсон гэж тэр хэллээ. Улсын хэмжээнд 30 сая орчим тонн үр тариа дутаж байна. Гэхдээ улс оронд энэ хангалттай. "Бид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад, цаана нь нөөц үлдэж байгаа" гэж В.Путин тэмдэглэв. Үр тарианы экспортыг хориглосноор ноцтой сөрөг үр дагавартай байж болохыг тэрээр хүлээн зөвшөөрлөө. "Гэхдээ давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлд үүнээс өөрөөр хандах аргагүй байсан. Юуны түрүүнд Оросын энгийн хэрэглэгчдийн ашиг сонирхолыг хамгаалах хэрэгтэй байсан" гэж В.Путин хэллээ. Ирээдүйд ийм арга хэмжээ авахгүй гэдэгт найдаж байгаагаа тэрээр илэрхийлэв.