Ерөнхий сайд В.Путин өнөөдөр ойн түймэрт өртсөн тосгоныг сэргээн босгох ажлын явцтай танилцлаа. Тэрээр Владимир, Нижегород мужийн сууринд очино. Бүс нутгуудад ойн түймрийн дараа орон сууцыг сэргээн барьж байна. Нижегород мужийн нэг дүүрэгт түймэрт өртсөн хүмүүст 600 гаруй байшин барина. В.Путин энэ айлчлалын дараа пүрэв гаригт түймрийн үр дагаврыг арилгах асуудлаар Бүс нутгийн сайд Виктор Басаргин, түймэрт өртсөн бүс нутгийн удирдлагатай утсаар зөвлөлгөөн хийхээр төлөвлөж байна.