Орос улс аугаа их зохиолч Александр Пушкины хөшөөг Казахстанд бэлэглэв. Хоёр метр өндөр, хүрэл хөшөө Кустанай хотын төвийг чимнэ. Москвагийн барималч Николай Кузнецов-Муромскийн бүтээлийг Оросын зохиолчдын холбооноос бэлэглэжээ. Хөшөөг 9-р сарын 17-нд ёслол төгөлдөр нээнэ.