Японы одоогийн ерөнхий сайд Наото Кан засгийн газрын тэргүүний албан тушаалд хэвээр үлдлээ. Тэрээр мягмар гаригт Ардчилсан намын тэргүүний албан тушаалд дахин сонгогдсон юм. Намын олонх гишүүн түүнийг энэ албан тушаалд дэмжжээ. Наото Кантай намын дарга асан Итиро Озава өрсөлджээ. Юкио Хатояма 6-р сард албан тушаалаасаа огцорсны дараа өдгөө 63 настай Наото Кан Японы ерөнхий сайд болсон юм.