0Венесуэлийн зүүн хэсэгт өчигдөр нисэх онгоцны ослоор 15 хүн үрэгджээ. Өглөөний нислэгийн үеэр нисэх онгоцонд 47 зорчигч, багийн 4 гишүүн явжээ. Ослоос амь гарсан 36 зорчигчийг эмнэлэгт хүргэсэн байна. Улсын нисэх компанийн нисэх онгоц Пуэрто-Ордас хотын ойролцоо нисч, буух зурваст орохдоо осолдсон байна. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес нисэх онгоцны осолтой холбогдуулан улс оронд гурван өдрийн гашуудал зарласан юм.