Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын "Меридианы Тихого" олон улсын кино наадам барыг хамгаалахад хувь нэмэр орууллаа. Наадмын үеэр энэ ховор амьтны талаар уралдааны бус тусгай хөтөлбөр хэрэгжүүллээ. Хөтөлбөрт Орос, Энэтхэг, Их Британи, Өмнөд Солонгосын найруулагчдын 6 баримтат кино багтжээ. Оросын кино зураглаачид хоёр кино үзүүлсэн байна. Сэтгүүлч, экологич Владимир Солкины "Амрын бар гурав дахь мянганд", Альберт Самойловын Хабаровын хязгаарт хууль бус анчидтай тэмцэх аюултай, хүнд ажлын талаарх бодит амьдралын үйл явдлыг харуулсан "Тайгын детектив" кино байна.