Москва 9-р сарын 22-оос эхлэх "Автомашингүй өдөр" олон улсын арга хэмжээнд нэгдэж байна. Бензиний хямарлын улмаас 1974 онд Швейцарид анх зохион байгуулсан энэ арга хэмжээ дэлхийн томоохон хотыг хамрах болжээ. Москва хотод ойролцоогоор 3,5 сая орчим машин байдаг. Орос улсын нийслэлд "автомашингүй өдөр" арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.