0Москва хотод оросын шилдэг уран зургийн ховор цуглуулгыг үзэгчдэд дэлгэн үзүүлж байна. Уран зургийн энэ ховор бүтээлийг Армениас тусгайлан оросын үзэгчдэд авчиржээ. Пушкины нэрэмжит Улсын музейн зочид Айвозовский, Репин, Серов, Левитан, Кандинский зэрэг сонгдог зураачдын бүтээлийг сонирхох боломжтой. Пушкины нэрэмжит музейн 100 жилийн ой, "Нөхөрсөг музейн нөмөрт" төслийн хүрээнд болж байгаа үзэсгэлэнд ТУХН-ийн орнуудын уран зургийн шилдэг бүтээлийг үзүүлж байна. Үзэсгэлэн 11-р сарын дунд хүртэл үргэлжилнэ.