Орос улсаас Индонезид суугаа элчин сайдын яам Суховын нэрэмжит зохион бүтээх нэгдсэн товчооны гурван инженерийн үхлийн шалтгааныг тодруулж байна. Сергей Воронин, Александр Полторак, Виктор Сафонов нар үл мэдэгдэх нөхцөлд нас барсан тухай дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгч  РИА Новости агентлаг өнөөдөр баталлаа. Инженерүүдийг цогцсыг даваа гаригийн өглөө гэрээс нь илрүүлжээ. Оросоос худалдан авсан 6 сөнөөгч нисэх онгоцыг засахаар оросын иргэд 9-р сарын 5-нд Индонезийн Өмнөд Сулавеси мужид ирсэн юм.