Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ажлын айлчлал хийж байгаа Сочи хотод гэр бүлийнхээ хүрээнд өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэх бодолтой байна. "Өнөөдөр ерөнхийлөгчийн ажлын төлөвлөгөөнд ямар нэг олон нийтийн арга хэмжээ байхгүй" гэж Кремлийн хэвлэлийн албанаас уламжилсныг ИТАР-ТАСС агентлаг дамжууллаа. Д.Медведев өнгөрсөн жилийг бодвол илүү тайван орчинд төрсөн өдрөө тэмдэглэнэ. Өнгөрсөн жил тэрбээр 9-р сарын 14-нд Ярославльд "Орчин үеийн төр болон дэлхийн аюулгүй байдал" сэдэвт олон улсын бага хуралд оролцож байсан юм. Д.Медведев 2008 онд орос улсын тэргүүн болжээ. Тэрээр дэлхийн хамгийн залуу таван удирдагчийн нэг юм. "Их наймын бүлэгт" Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон Д.Медведевээс нэг насаар дүү байжээ.