Тажикистанд полиомиелит өвчин нэмэгдсэн нь  Орос улсад аюултай байна. Орос улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко ийнхүү мэдэгдэв. Орос улсад Тажикистаны иргэд олноор ажилладаг тул энэ үнэхээр ноцтой асуудал хэмээн тэр хэллээ. Дэлхийд энэ жил бүртгэсэн полиомиелит өвчний 65 хувь нь Тажикистанд илэрсэн байна. Энэ өвчнөөр нас барсан 5 хүүхэд тутмын нэг нь 1 хүртлэх насны хүүхэд байгаа тухай Онищенко нэмж хэллээ. Орос улсад 2010 оны эхэн үеээс полиомиелит өвчний 12 тохиолдлыг бүртгэсэн байна.