Нефть экспортлогч орнуудын байгууллага мягмар гаригт 50 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Багдадад 1960 онд болсон бага хурлаар ОПЕК-ийг байгуулсан юм. Нефть олборлох, олборлолтын хэмжээг зохицуулах, хэрэглэгчдийг түүхий эдээр тогтвортой хангахад гишүүн орнуудын бодлогыг зохицулах үүднээс ОПЕК-ийг байгуулжээ.Орос улс 2008 онд ОПЕК-ийн байнгын ажиглагч болоход бэлэн болохоо мэдэгдсэн юм. Тус байгууллагын Иракаас бусад бүх гишүүн орон хязгаартай нефть олборлодог. ОПЕК-ийн гишүүн орнууд дэлхийн нефтийн нөөцийн 2/3 хянаж, нефтийн 40 орчим хувийг олборлож байна. ОПЕК-ийн гишүүн орны Эрчим хүч, нефтийн сайд нар жилд хоёр удаа уулзаж, дэлхийн нефтийн зах зээлийн байдлыг хэлэлцдэг байна. Энэ уулзалтаар зах зээлийн байдлаас хамааран олборлолтын хэмжээг өөрчлөх шийдвэр гаргадаг. Сүүлийн үед аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд эрчим хүч хэмнэх технологи идэвхтэй боловсруулж, нэвтрүүлж, эрчим хүчний орлуулах эх үүсвэр ашиглахад найдвар тавьж байна. Дэлхийн нефтийн хэрэглээ оргилдоо хүрч, буурч эхлэх өдөр ойрхон байгаа талаар шинжээчид ярьж байна. Зарим таамгаар бүр 2030 онд ийм байдал ажиглагдана.