0AНУ-ын Сенат дахь Стратегийн давшилтын зэвсгийн орос-америкийн шинэ хэлэлцээрийг "ойрын хэдэн долоо хоногт" батална. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Роуз Готтемюллер энэ тухай мэдэгдэв. Тэрээр даваа гаригт Вашингтоны Жоржтауны их сургуульд үг хэлэхдээ хэлэлцээрийг батлах санал хураалт удахгүй болох талаар итгэлтэй хэлсэн байна. Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар 2010 оны 4-р сарын 8-нд стратегийн давшилтын зэвсгийн шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Баримт бичигт стратегийн давшилтын зэвсгийг нэлээд хорогдуулахаар тусгажээ. Москва, Вашингтон баримт бичгийг нэгэн зэрэг батлах бодолтой байна.