Дэлхийн алан хядах ажиллагааны эсрэг мөр зэрэгцэн тулалдахаар ШХАБ-ийн гишүүн орнуудын цэргийнхэн бэлдэж байна. Казастан улсын нутаг дэвсгэр дээр «Энхийн даалгавар» хамтарсан хээрийн сургууль 7 дахь удаагаа явагдаж байна. Энэ хээрийн сургууль энхийн зорилготой, ямар нэгэн 3 дахь орны эсрэг чиглэгдээгүй гэж зохион байгуулагчид нь мэдэгдлээ. Нийтийн дайсан бол дэлхийн терроризм билээ. Маневрын цар хэмжээ, ШХАБ-д хэн тэргүүлж байна вэ? гэсэн асуултыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Тус байгууллагын гишүүн Казах, Хятад, Орос, Киргиз, Таджикстан улсуудын 5000 цэргийн албан хаагч оролцоно. ШХАБ-ийн өөр нэг гишүүн Узбекстан улс ямар нэгэн тайлбар өгөлгүйгээр оролцсонгүй. «Энхийн даалгаварын» хамгийн өргөн цар хүрээтэй, нүсэр маневр 2007 онд болсон билээ. Орос улсын Чебаркуль хээрийн сургуулийн талбайд ШХАБ-ын гишүүн зургаан орны төрийн тэргүүнүүд ирсэн юм. Тэр хээрийн сургуульд 7500 цэргийнхэн оролцсон юм. Энэ жилийн сургуульд оролцогчдын тоо цөөн, төрийн тэргүүнүүдийн оронд БХЯ-ны сайд нар ирсэн байна. Сургуулийн зорилго нь алан хядагчдийг мөрдөх хэлбэрээс гарч, цөөн хүнтэй алан хядагчдийн бүлгийг устгах хэлбэрт шилжиж байна. Орос, Хятад улсын асар их хүчин чадалтай армиуд зэрэгцэн хамтран ажиллахаас гадна техникийн стандартын түвшинд хамтран ажиллахыг сургуулилж байгаад шинжээчид анхаарлаа хандуулж байна. Улс төрийн үүднээс авч үзэх юм бол ирээдүйд ШХАБ-д хэн тэргүүлэх үүрэг гүйцэтгэх вэ? гэдэг асуудал маш чухал юм гэж ТУХН-ийн улсуудын хүрээлэнгийн Ази тивийн шинжээч Андрей Грозин манай радиод ярилцлага өгөхдөө хэлээд: ШХАБ-д тэргүүлэх үүргийн төлөө өрсөлдөж байгаа Орос, Хятад улсууд илүү олон тооны цэрэг техник хамруулж байна. Улс орны нэр хүндийн талаасаа ч тэр гэлээ. ШХАБ бол Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж чадах цэрэг, улс төрийн хүч гэдгийг харуулах нь энэ хээрийн сургуулийн нэг зорилго юм. Энэ нь терроризмтой тэмцэх асуудлаас нилээд өргөн хүрээг хамарч байгаа юм. Энэ сургуулилтанд террорын эсрэг тэмцэх асуудал гол боловч цорын ганц асуудал биш юм гэж Андрей Грозин тэмдэглээд Манай дэлхий дээр болж байгаа ямарч хэмжээний хээрийн сургууль, тэр нь Энэтхэг, Хятад, Хойд атлантын эвсэлд боллоо ч гэсэн террорын эсрэг гэсэн нэртэй л байгаа. Эцсийн эцэст далайн дээрэмчдийн эсрэг гэнэ. Үнэн чанартаа бүгдээрээ, бүхнийг сайн ойлгож байгаа. Бие бүрэлдхүүн болон зэвсэг техник их хэмжээгээр хамруулж байгаа хээрийн сургууль нилээн хүнд даалгаврыг ямагт боловсруулж байдаг гэлээ. Төв Азийн бүсэд аюул занал хангалттай байна. Эднээс хамгийн том нь Афганистан, Пакистанд байрлаж байгаа талибууд юм. Энэ жил Киргизд болсон угсаатан хоорондын будлиан зэвсэгт мөргөлдөөн болж хувирсныг мартаж болохгүй. 2011 онд НАТО-гийн америкийн анги нэгтгэлүүд болон европын цэргүүдийг Афганистанаас гаргасны дараа, ШХАБ-ийн цэргийн байгууллагууд энд цорын ганц тогтоон барих хүч болно. Тус бүс нутгийн улс төрчид үүнийг сайн ойлгож байна. Жишээ нь, одоогоор ШХАБ-д ажиглагчийн статустай байгаа Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улсууд ингэж бодож байна. Хэрвээ тэдний улс төрийн сонирхол нь ШХАБ-тай нягт хамтын ажиллагаанд хүргэвэл, даяарчлалыг хамарсан хүчний хувиарлалтыг нилээд өөрчлөх болно.