Оросын теннисчин Дарья Гаврилова, АНУ-ын аврагын нээлттэй тэмцээний залуучуудын аврага болсон байна. Хоёр шатны дүнгээр 16 настай Дарья, өөрийн эх орон нэгт 15 настай Юлия Путинцеваг 6:3, 6:2-ын харьцаагаар хожсон байна. Энэ тоглолт 1 цаг 13 минут үргэлжилжээ. Тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеээр түүнээс, «томчуудаас хэнтэй нь тоглохыг хүсэж байна вэ?» гэж  асуухад, «Шараповатай тоглохыг хүсэж байна гэж» хариулжээ.