Сүүлийн 30 жилд болж байгаагүй их хурлыг БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам хойшлууллаа. Хойшлуулсан шалтгааныг тайлбарлаагүй байна, гэхдээ барууны хэвлэл, мэдээлэлийн хэрэгсэлүүд, хойд солонгосын тэргүүн Ким Чен Ирийн биеийн байдал муудснаас болсон гэж үзэж байна. Түүний биеийн байдлын тухай барууны ХМХ-үүд 2008 оноос эхлэн идэвхитэй цуурч байгаа билээ. Ким Чен Ирийн тархинд цус харавсан гэж үзэж байсан юм. Энэ их хурлаар БНАСАУ-ын засгийн эрхийг түүний отгон хүү Ким Чен Унд шилжүүлэх тухай хэлэлцэх ёстой байсан гэж өмнөд солонгосын шинжээчид үзэж байна.