БНАСАУ-ын шумбагч хөлөг онгоцноос торпед харваж «Чхонан» байлдааны хөлөг онгоцыг устгасан гэсэн таамгыг Сөүл баталлаа. Өмнөд Солонгосын БХЯ, мөрдөн байцаалтын дүнг өнөөдөр ИТАР-ТАСС агентлагт дамжуулан өгсөн байна. Австрал, Их Британии, Швец, АНУ-ын шинжээчдийг оролцуулаад 73 хүний бүрэлдхүүнтэй комисс мөрдөн байцаалтыг явуулсан байна. Хөлөг сүйрсэн газраас олдсон торпедийн хөдөлгүүрийг үндсэн баталгаануудын нэг гэж үзсэн байна. Энэ эмгэнэлт явдал 3-р сарын 26-нд Шар тэнгист болж 46 далайчин амь насаа алдсан юм. Энэ явдалд ямарч холбоогүй гэдгээ Пехньян мэдэгдсээр байна.