ДЭМБ-ийн Европын бүсийн хорооны 60-р чуулган Москвад нээгдлээ. Энэ чуулганд 53 орны 300 төлөөлөгчид ирээд байна. Чуулганд Орос улсын ерөнхий сайд В. Путин оролцож байна. Даргаар нь Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны сайд Татьяна Голиковаг сонгожээ. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд, нийгмийн халдварт аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, ядуурлыг даван туулах, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчныг хавмгаалах зэрэг асуудлууд орсон байна. Европын бүсийн гишүүн улсуудын эрүүл амьдралын үргэлжлэх дундаж хугацаа 21 жил байна.