Каширын өргөн замд үйлдсэн террорт өртөж амь үрэгдсэн хүмүүсийг Москвад дурсан санаж байна. 11 жилийн өмнө 1999 оны энэ өдөр хүчтэй дэлбэрэлт үйлдэж найман давхар байшинг бүрмөсөн устгасан билээ. 124 хүн амь насаа алдсанаас 13 нь хүүхэд байсан юм. Эмгэнэлт байдал гарсан газар босгосон дурсгалын хөшөөнд москвачууд өглөө эртнээс ирж цэцэг, зураг тавьж лаа асааж байна. Дөрөв хоногийн өмнө, Гурьяновын гудамжны 9 давхар орон сууцанд үйлдсэн алан хядах ажиллагаанд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг бас хүндэтгэсэн билээ. 1999 оны 9-р сарын 9-ны шөнө 92 хүн амь насаа алдаж, 264 хүн шархадснаас 86 нь хүүхдүүд байсан юм.