ШХАБ-ийн «Энхийн даалгавар-2010» террорын эсрэг хамтарсан хээрийн сургууль өнөөдөр Казахстанд эхлэж байна. Тус байгууллагын гишүүн Казах, Хятад, Орос, Киргиз, Таджикстан улсуудын 5000 цэргийн албан хаагч оролцоно. Орос, Хятад, Казах улсуудын 500 нэгж техник, 50 нисэх онгоц, нисдэг тэрэг хээрийн сургуульд оролцоно. Энэ ажиллагаанд Казах улсын ДХЯ-ны цэргүүд болон ОБЯ-ны анги нэгтгэлүүд оролцох юм байна. Орос улсын талаас 1000 цэргийн албан хаагч, 130 нэгж хуягт техник, 100 нэгж авто машины техник тус тус оролцоно. Явган цэргүүдийг агаараас 10 онгоц болон нисдэг тэрэг дэмжих юм байна. Хээрийн сургууль 17 хоног ургэлжилнэ.