Женевт, НҮБ-ийн хүний эрхийн зөвлөлийн чуулган эхлэж байна. Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг хэлэлцэх хүрээнд ширүүн мэтгэлцээн болно гэж үзэж байна. Газын зурвас руу хөвж байсан хүмүүнлэгийн ачаатай эрх чөлөөний цувааг израилийн цэргийнхэн 5-р сард дайрсан ажиллагааг мөрдөн байцаасан илтгэлийг авч хэлэлцэх юм.