Орос улсын Хойд Кавказын Дагестан улсад өнгөрсөн шөнө 13 дайнчийг устгаж, хоёр цагдаа амь насаа алдлаа. Махачкала хотын Кизилюртовын дүүргийн Комсомольск сууринд тусгай ажиллагаа явуулсан гэж Террортой тэмцэх үндэсний хорооноос өнөөдөр мэдэгдсэн байна. Дагестаны нийслэлд дээрэмчдийн нууц бүлэглэлийн 10 гишүүнийг устгасан байна. Комсомольскд 3 дээрэмчнийг устгасан бөгөөд тэдний нэг нь Кизильюртовын дээрэмчдийн бүлгийн толгойлогч, холбооны хэмжээнд эрэн сурвалжилж байсан Шамиль Магомеднабиев байсан байна. Буудалцааны үеэр орон нутгийн захиргааны тэргүүн Хварзат Шарипов алагджээ. Тэрээр дээрэмчдийг зэвсгээ хураалгахыг зөвлөөд, 4 настай хүүхдийг галын дундаас авч гарсан байна. Суурингийн тэргүүн дахиад дээрэмчдийн байрлаж байсан байшин руу очтол түүнийг газар дээр нь нам буудсан байна.