Орос улсын нано технологийн нэгдэл 3 нас хүрлээ. «Роснано» ажлынхаа дүнг гаргаж зөвлөлгөөн хийсэн бөгөөд ерөнхий сайд В.Путин оролцлоо. Энэ хугацаанд хийсэн зүйлийнхээ дээжээс тавьсан үзэсгэлэнг ерөнхий сайд үзлээ. Тус нэгдэл одоогийн байдлаар 100 орчим төслийг боловсруулж байна. Эдний дунд, хэт нимгэн нарны зай, нүүрс устөрөгчийн даавуу, гэрээсээ шууд төлбөр хийх болон түшмэдүүдтэй шууд харилцаж болох телевизорын тусгай приставка зэрэг байна. Тусгай зориулалтын самбар дээр бие организмыг залуужуулдаг бэлдмэлийг тавьсан байна. Удахгүй оросын супер маркетуудад тавихаар төлөвлөж байгаа тусгай системийг ерөнхий сайдад үзүүллээ. Энэ тусгай микрочипийг барааны штрихкодын оронд хэрэглэж болно. Энэ чипийг хэрэглэснээр кассчингуудаас татгалзаж болно. Энэ бүхэн нь улсын нэгдэл байгуулсан гол зорилт амжилттай хэрэгжснийг харуулж байна. Оросын нано аж үйлдвэрийг өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээтэй болгохын тулд бүхнийг хийх хэрэгтэй гэж ерөнхий сайд тэмдэглээд: Бидний хийсэн төлөвлөгөө ёсоор 2015 он гэхэд нано технологийн бүтээгдхүүний  үйлдвэрлэлийн нийт хэмжээ 900 тэрбум доллар болох ёстой. Энэ зорилт үнэхээр хэцүү зорилт гэхдээ амьдралд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Өнөөдөр гэхэд нано аж үйлдвэрийн бүтээгдхүүнийг тээвэр, барилга, металлург, эмнэлэг, эмийн салбаруудад өргөнөөр хэрэглэж байна. Үүнээс гадна нано технологын бүтээгдхүүнийг хэрэглэх бодит худалдан авагчдын сонирхолыг татах шаардлагатай байна гэж ерөнхий сайд хэллээ. Манай төслүүдийн  дотор, гадаадын мэргэжилтнүүдийн сонирхолыг гойд татах  болно. Жишээ нь дэлхийд хаа ч байхгүй, дэлбэрэх бодис илэрүүлэгч детектор байна. Зөөж явахад хялбар энэ авсаархан систем 5 минутын дотор авто машинд болон гар тээшинд байгаа 30 хүртлэх эд зүйлийг илэрүүлж чадна. Хээрийн нөхцөлд цусны плазмыг цэвэрлэж чадах төхөөрөмж байна. Ийм төхөөрөмжүүд байгалын гамшиг болон онц байдал тохиолдсон үед амин чухал хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мэдээж хэрэг энэ ажлыг амжилттай үргэлжлүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй нь ойлгомжтой. Зөвлөлгөөн дээр ерөнхий сайд ийм мөнгө байгаа гэж баталлаа: «Роснанотехнологий» компанийн удирдлагатай санхүүжүүлэлтийн асуудлыг хэлэлцсэн. Манай улсын бусад компаниудын нэгэн адил ийм байдал хямралаас болж үүссэн юм. Тэр үед «Роснанотехнолгий» компанийн, төгсгөлийн шатандаа байсан бүтээгдхүүнийг үйлдвэрлэх ёстой байсан хөрөнгийг бид авсан, энэ мөнгийг бид улсын гарант хэлбэрээр буцааж өгнө гэж ерөнхий сайд хэллээ. Ойрын үед улсын нэгдэл нээлттэй хувьцаат компании болно гэж Путин хэллээ. Энэ байдал «Роснано»-д гадаадын оролцоотой компаниудын активыг өөрийн болгож авахад тус болно. Ингэснээр нано технологийг хөгжуулэх нэмэлт хөшүүрэг бий болно гэсэн үг.