9-р сарын 9-ны орой Москвагийн Улаан талбайн тэнгэрт, олон улсын цэргийн хөгжмийн «Спасскийн цамхаг» наадмын баярын концерт зургаан өдөр дараалан тоглосны сүүлчийн салютыг буудлаа. Кремлийн Спасскийн цамхагын хана болон алдартай Покровын сүмын дэргэд барьсан задгай театрт цугласан 7000 үзэгчдийн алга ташилтын дор асар хүчтэй гэрэлтүүлэг болон өнгө өнгийн салютын гэрэлд  есөн улсын хамтлагаас бүрдсэн, аврага том нэгтгэмэл оркестр Петр Чайковскийн удиртгал хөгжмийг тоглолоо. Москвагийн гол талбай дээр янз бүрийн орноос ирсэн цэргийн хөгжимчид, орос, америкийн алдартай дуунууд, шотландын аязууд, Шостакович, Чайковский, Бизе, Вагнер нарын бүтээлүүдыг тоглож, өнгө алагласан үндэсний хувцсаа гайхуулж байлаа. «Спасскийн цамхаг» наадам зөвхөн энэ концертуудаар хязгаарлагдаагүй юм. Энэ концертод оролцогчид москвачуудтай хамт хотын өдрийг тэмдэглэж, оросын нийслэлийн гудамж, талбайнуудад тоглож, цэргийн хөгжмийн урлагыг бишрэн шүтэгчид шууд болсон үзэгчидтэй зургаа авахуулж байлаа. Наадмын төгсгөлд, оролцогчдын ихэнх нь дахин ирэх сонирхолтой байгаагаа илэрхийлэж байсан юм. Ноднин жилийн «Спасскийн цамхаг» наадмын нээлтэнд оролцсон францын нэрт дуучин Мирей Матье яг л ингэж эргэж ирлээ. Тэрээр энэ жилийн цэргийн хөгжмийн наадмын төгсгөлд ирсэн ч гэлээ сүүлчийн хоёр концертод оролцож дууллаа. Манай «ОДХ» радиод жич ярилцлага өгөхдөө тэрээр энэ наадамд хоёр дахь удаагаа оролцож байгаадаа маш их баяртай байна, учир нь энэ наадам уран бүтээлийн нэмэлт хүч тэнхээ өгөх шиг болдог гэж хэлсэн юм: Би хамгийн анх францын дуучдаас ЗХУ-д ирсэн дуучин болсон юм. Энэ анхны аялан тоглолт надад мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн учраас би дараа нь маш олон удаа ирсэн юм. Миний хувьд Орос орон агуу их улс төдийгүй, миний эх орон Франц улстай онцгой найрамдалт харилцаатай байсан, одоо ч байгаа улс юм. Үүнээс гадна намайг оросын үзэгчидтэй холбосон харилцан хайр хүндлэл, тэдний анхаарал халамжийг би энд ирэх болгондоо мэдэрч байдаг юм гэж Мирей Матье ярилаа.Улаан талбай дээр алдарт дуучин Мирей Матье, Эдит Пиафын урын сангын «Үгүй ээ! би юунд ч харамсдаггүй ээ!» гэдэг дуу болон алдарт «Москва орчмын үдэш» дууг дуулсан юм. Одоо бүгдээрээ сонсцгооё!! Дуу.