Герман улс нэгдсний 20 жилийн ой болж байна. энэ хугацаанд тус улс амаргүй замыг тууллаа.  Хуучин БНАГУ, ХБНГУ-уудын иргэд хоорондоо цогцон амьдрах болж эрс тэрс ялгаатай хоёр эдийн засгийг интеграцчлах хэрэгтэй болсон юм. Дэлхийн хоёрдугаар дайнаас болж хуваагдсан хоёр Герман улс одоо болтол бие биендээ уусаж чадахгүй байна. Германы эв нэгдлийн тоолол 1990 оны 9-р сарын 12-ноос эхлсэн билээ. Яг тэр үед Москва хотод гадаад хэргийн яамны зургаан сайд «Германийн харилцааг бүрмөсөн зохицуулах хэлэцээрт» гарын үсэг зурсан юм. Үүний үр дүнд, Орос, АНУ, Франц Их Британи ялагч дөрвөн гүрний, Берлин, Германийн талаархи эрх үүрэг, хариуцлагын үйл ажиллагаа зогссон юм. ЗХУ-ын улс төрийн хүсэл зориггүйгээр удаан хүлээсэн нэгдэх үйл ажиллагаа боломжгүй байсан билээ. ЗХУ-ын анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгч Михиал Горбачев, сүүлд нь бүх дэлхийд «перестройка» гэдэг нэрээр алдаршсан өөрчлөн байгуулалтын процессийг эхлүүлсэн юм. өөрчлөн байгуулалт зайлашгүй хэрэгтэй байсан. Эдийн засаг залгаагаараа ханзарч байсан ба тэр үед германийн тэрбумууд л хямралын ангал руу унахаас аварсан юм. Тэгээд ЗХУ удахгүй үгүй болсон юм. Шинэ Орос улс нөхцөл байдлыг бүх асуудалтай нь өвлөн авсан билээ. Өөрөө шилжилтийн үеийн хүндрэлтэй тулгараад байсан Герман улс, ОУ-д эдийн засгийн хүчтэй тусламж үзүүлсэн билээ. Энэ сайн санааны харилцаа дараа нь стратегийн түншлэлд хүргэсэн юм. Энэ сайн санааны харилцаа 20-н жилийн өмнөх шигээ ашиглааны ёсон дээр явагдаж байна гэж ОУШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгийн улс төрийн шинжилгээ судалгааны төвийн удирдагч Борис Шмелев манай радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд: Герман улс бол хучирхэг, чадалтай улс, Европын эдийн засгийн хөгжлийн зүтгүүр, ЕХ-ны ноён нуруу гэдгийг Орос улс тооцож байгаа. Түүний Европ дахь байр суурийн ирээдүй, нийгэм эдийн засгийн хөгжлийн ирээдүйн талаасаа, эдийн засгаа шинэчлэх талаасаа ч Орос улс, Герман улстай харилцах харилцаанд маш их анхаарал хандуулж байна. Орос-германы харилцаа тогтвортой бус байвал Орос улсын болон Европын тогтвортой харилцааны талаар ярих ч хэрэггүй. Энэ гео политикийн орон зайн логик нь ийм л юм гэж тэр хэллээ. Герман улсын нэгдэл Орос улсад муу зүйл огтхон ч авчраагүй. НАТО-г Зүүн зүгт өргөтгөсөн явдал Герман улсаас хамаараагүй, энэ улс ч түлхээгүй гэж Борис Шмелев үзэж байна. Улс төрийн технолгийн төвийн орлогч захирал Алексей Макаркин, Герман улс НАТО-гийн гишүүн байгаа нь Орос улсад ямарч аюул байхгүй гэж үзэж байна: Харин ч Хойд Атлантын эвсэлд Гүрж, Украин улсуудыг интеграцлах асуудлыг саатуулсан улсуудын нэг нь байсан юм. АНУ-ын бүгд найрамдах намын засаглалын төлөвлөгөөний эсрэг баттай зогссон юм гэлээ. НАТО дахь дайран давшлах америкийн байр суурийг Герман улс л тогтоон барьж байна. Ийм байдлаар Орос улс, энэ тив дэх хүч чадалтай нөлөө бүхий холбоотоноо олж авсан юм. Орос, Герман улсуудын харилцаанаас Европын аюулгүй байдлын архитектур, эдийн засгийн байдал ихээхэн шалтгаална. Орос-Германын хамтарсан төслүүд хамгийн өргөн хүрээг хамарсан, ирээдүйтэй төслүүд юм. Одоо барьж байгаа «Хойд урсгал» хийн хоолойг нэрлэхэд л хангалттай бизээ! Герман улс, эдийн засгий нь шинэчлэхэд туслана гэдэгт Орос улс итгэж байна. Харин 20 жилийн өмнө Германий асуудлыг зохицуулах гэрээнд гарын үсэг зурсан явдал түүхийн шав болсон билээ. Энэ нь, олон улсын ямарч хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийн тод жишээ юм.