Оросын «Овсянки» кино Венецийн кино наадмын шагнал хүртлээ. Харин киноны найруулагч Алексей Федорченко алдарт Квентин Тарантиногийн магтаалыг сонслоо. Хамгийн сайн ажлаар тодорсон, оператор Михаил Кричман хүндэтгэлийн замналаас шагнал хүртлээ. «Овсянки» кино, ФИПРЕССИ, киноны шүүмжлэгчдийн олон улсын холбооны болон шүүгчдийн гэсэн хоёр шагнал хүртсэн байна. Энэ киног Франц улсад үзүүлж эхлэнэ гэдэг нь тодорхой болжээ. Парист 11-рсарын сүүлээр киног үзүүлж эхлэх бөгөөд энэ нь оросд дэлгэцэн дээр гарч эхлэх хугацаатай нь давхцах юм байна. Венецийн кино наадмын «Алтан арслан» гол шагналын эзэн нь София Копполагийн «Хаа нэгтээ» гэдэг кино болжээ.