Олон улсын энх тайвны марафон Москвад 13 дахь удаагаа явагдаж байна. Гол уралдаанд оролцогчид 42 километр зам туулах ёстой. Жил бүр энэ гүйлтэнд оросын 400 хот, гадаадын 40 улсаас гүйгчид ирж оролцдог юм. Тамирчид болон сайн дурынхан Васильевын уруугаас гараагаа авч, Москва голын эргээр гүйх болно. Үүнээс болж хотын төвд хөдөлгөөнийг хязгаарлах болно.