Манай гариг дэлхийн хамгийн гүнзгий Байгал нуурын өдрийг өнөөдөр орос улсад тэмдэглэж байна. Энэ байгалын хосгүй бүтээлд зориулсан олон үйл ажиллагаа баярын өмнө боллоо. Байгал нуурт зориулсан хүүхдийн зургын үзэсгэлэн, хог цуглуулах экологийн десант, сургуулиудад байгал нуур судлаач эрдэмтэдтэй уулзалт хийх зэрэг ажлыг зохион байгууллаа. Өнөөдөр театрчилсан тоглолт үзүүлэж, байгал дэлхийг идэвхитэй хамгаалагчдыг шагнах ажиллагаа болж байна гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Зүүн Сибирийн өмнөд хэсэгт байдаг Байгал нуур дэлхийн цэвэр усны нөөцийн таваны нэгийг эзэлдэг юм. Нуурын хамгийн гүн хэсэг нь 1642 метр юм. Байгал нуурын усны гадаргуугийн талбай нь арлыг оролцуулалгүйгээр 31 мянга 722 хавтгай дөрвөлжин километр юм. Энэ нь Бельги, Нидерланд, Дани улсуудын нутаг дэвсгэртэй тэнцэнэ гэсэн үг.