Энэ оны сүүлч гэхэд дэлхийн эдийн засгийн хурд жаахан удааширч мэднэ гэж ОУВС-гийн шинжээчид мэдээллээ. Үүний гол шалтгаан нь олон орны засгийн газар өрийн талаар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйтэй холбоотой гэж шинжээчид тэмдэглэж байна гэж британийн Би-Би-Си телевиз, радиогийн нэгдэл мэдээлсэн байна.Төсвийн хомсдолыг багасгаж, энэ асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах шаардлагатай байна гэж ОУВС-гийн төлөөлөгчид үзэж байна. АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах дээрхи идэвхижилт буурах нь бас нэг шалтгаан болж мэднэ.