9-р сарын 11-ны алан хядах ажиллагаа үйлдсэн ойн өдрийг тэмдэглэх ажиллагаа АНУ-д мөргөлдөөн үүсгэлээ. Теннеси мужид католик сүмийн хоёр лам Коран судрын хэд хэдэн номыг шатаасан байна. Үүнээс гадна нэг лам нь лалын шашныг «хуурамч шашин» гэж нэрэлжээ. Корантай холбоотой будилиан бас Нью-Йоркд болжээ. Сүйтгэгдсэн тэнгэр баганадсан хоёр ихэр байшингийн ойролцоо лалын сүм барихыг эсэргүүцсэн жагсаалд оролцогчид лалын ариун номын хуудсуудыг урж хаясан байна. Урьд нь, Коран судрыг шатаах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ флоридын лам Терри Жонс мэдэгдэж байсан юм. Олон нийтийн санал бодол, ерөнхийлөгч Барак Обамагийн хувийн гуйлтыг сонсоод тэр энэ төлөвлөгөөнөөсөө татгалзаж, ийм үйлдэл хийхгүй байхыг бусдад уриалсан байна.