Өнөөдөр Канадын Монреаль хотод, Бүх дэлхийн эрчим хүчний их хурал нээгдэж байна. Энэ их хуралд 4000 төлөөлөгчид оролцох бөгөөд тэдний 70 нь дэлхийн томоохон эрчим хүчний компанийн тэргүүнүүд болон олон улс орны эрчим хүчний яамны сайд нар юм. 9-р сарын 16 хүртэл үргэлжлэх энэ  хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд, эрчим хүч зөөгчийн хэрэгцээг хангах, эрчим хүчний дүйцүүлэх эх үүсгэвэрийг ашиглах ирээдүй, эрчим хүчний төслийг санхүүжүүлэх зэрэг хурц асуудлууд орсон байна. Уулзалтын дүнгээр, эрчим хүчний асуулаархи Монреалийн тунхаглалыг гаргахаар төлөвлөж байна.