Орос улсын төрийн тэргүүний Ереванд хийсэн анхны айлчлалын дүнг Орос, Армении улсуудын ерөнхийлөгчид Д.Медведев, Серж Саргсян нар утсаар авч хэлэлцлээ. Уулзалтын явцад гарын үсэг зурсан баримт бичгүүд хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг тодорхойлсон чиг баримжаа болсон гэж тэд тэмдэглэлээ. Төрийн тэргүүнүүд Уулын Карабахын асуудлыг хөндөн ярилцлаа. Тусгаар тогтнох чиг баримжаа баримтлаж байгаа Азербайджаны нутаг дахь армянын шаантаг нутгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд цаашид ч туслана гэж Медведев тэмдэглэлээ.