Ярославль хотод болсон дэлхийн улс төрийн форумыг Орос улсын ерөнхийлөгч Медведев нааштай үнэллээ. Түүний хэлснээр форум сонирхолтой өргөн утга агуулгатай болжээ. Москвад бямба гаригт парламентын намуудын болон фракцуудын удирдлагуудтай  уулзахдаа тэрээр ийнхүү өгүүллээ. «Орос улсад, зөвхөн эдийн засаг ч биш улс төр, ардчилалын асуудлыг хэлэлцдэг дэлхийн хэмжээний талбар бий болсон нь маш чухал» гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ. «Нэгдсэн Орос улс», «Шудрага Орос улс», ОХУКН, Оросын либерал ардчилдсан намуудын удирдагчтай, төрийн тэргүүний  хийсэн уулзалтын нэг гол сэдэв нь шинэчлэл байсан юм. Склоково шинжлэх ухааны хотын төсөл болон түүний хууль ёсны бүрдүүлэлтийг бас хэлэлцлээ. Тэрээр энэ ажлыг хурдан дуусгахыг уриаллаа. «Энэ сэдэв биднийг нэгтгэж байгаа гэж үзэж байгаа учраас энд л бид эвлэлдэн нэгдэж ажиллах ёстой» гэж Медведев хэллээ.