Москвагаас зүүн хойд зүгт орших Ярославль хот 1000 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Төв талбайд болсон концертод ерөнхийлөгч Д.Медведев оролцов. Дэлхийн улс төрийн форумын зочдыг элэгсэг дотно хүлээж авсан хотынхонд тэрээр талархав. Ярославль ижил мөрний эрэг дээр орших эртний хот юм. Манай эриний өмнөх 5-р зуунд тэнд анхны суурин бий болжээ. Гүн Ярослав Мдурый 11 зуунд энэ хотыг байгуулсан байна. Оросын алдарт "Алтан тойрог"-т багтдаг энэ хотод жил тутам олон мянган жуулчин ирдэг. Хотын түүхэн төвийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулжээ.