Дэлхий ертөнц энэ жил байлдааны бэлэн байдалд 9-р сарын 11-ий өдрийг тэмдэглэж байна. Ground Zero орчимд лалын сүм брих төлөвлөгөө, нөгөө талаас протестант шашны лам Терри Жонс 200 хувь Коран судар шатаана хэмээн заналхийлж нийгэмд шуугиан дэгдээлээ. Нью-Йорк дахь Дэлхийн  Худалдааны төвийн барилга дэлбэрсний 9 жилийн ойгоор энэ бүх үйл явдал тохиож байна. 2001 оны алан хядах ажиллагааны дурсгалд тэмдэглэх болсон эх орончдын өдөр АНУ-д хүмүүс аядуу тайван байна. Жонс лам лалын шашинтнуудын ариун номыг шатаахаа больж, хөрөнгө оруулагчид лалын сүмийг эмгэнэлт үйл явдал болсон газраас хол барихаар амлалаа. Ноцтой давалгаа байгаагаа мэдрүүллээ. "АНУ-д Коран судрыг шатаах магадлал их байгаагаас гэм зэмгүй хүмүүст хэрцгий халдаж болзошгүй" тул Пакистаны Дотоод хэргийн яамны хүсэлтээр Интерпол түгшүүр зарлажээ. Ийм үйлдэл хийвэл дэлхий ертөнцөд ноцтой үр дагавартай хэмээн Иран анхааруулсан юм. Терри Жонс ганц мэдэгдлээр Аль-Каида бүлгийн гишүүдийн гарт зэвсэг бариулж, эгнээндээ шинэ хүмүүсийг элсүүлж, шинэ алан хядах ажиллагаа үйлдэхэд өдөөснийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хүлээн зөвшөөрсөн юм. "Боинг" нисэх онгоцоор Дэлхийн худалдааны төвийг мөргөж, Пентагон "олон улсын терроризмтай дайн зарласан ч" дэлхийд алан хядах ажиллагаа татрахгүй байна. Сүүлийн 9 жилд Афганистан, Ирак, Пакистан, баруун Европ, хойд Кавказын орнуудад дэлбэрэлт болсон. Саяхан өнгөрөгч пүрэв гаригт Оросын Владикавказ хотын захад амиа золиослогч алан хядах ажиллагаа үйлдэсний уршгаар бараг 20 хүн амь үрэгдэв. Орос улсын ерөнхийлөгч цус урсгасан гэмт хэргийн тухайд зэвсэгт этгээдүүдтэй ёсорхохгүй, тэднийг урьдын адил устгана гэв. Терроризмыг зөвхөн хүчээр ялах аргагүй гэдэгт Д.Медведев итгэлтэй байна. Зэвсэгт этгээдүүдийн бааз болж байгаа бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх хэрэгтэй. Асуудлыг ийм маягаар тавьж байгаатай олонх шинжээч санал нэг байна. "Олон улсын" терроризмтай зөвхөн хүчээр тэмцэхэд амжилтанд хүрэхгүй. Асуудлыг анхнаасаа буруу тавьсан гэж "Орос улс дэлхийн бодлогод" сэтгүүлийн ерөнхий редактор Федор Лукьянов үзэж байна.  9-р сарын 11-ий үйл явдлын дараа Америк тэр аяраа, мөн дэлхий ертөнц цочирсон үед олон улсын терроризмын эсрэг тэмцэл хэсэг хугацаанд олон улсын харилцааны гол чиг шугам болсон юм. Олон улсын терроризм урьдын үзэл суртлын зөрчлийг өөрчилж магадгүй мэт байсан. "Энэ аюул бүгдэд нүүрлэж байна. Энэ хүмүүс хүмүүнлэг бүхний эсрэг байна. Бид нэгдэнэ" гэж бодож байсан. Олон улсын терроризм гэгч үзэгдэл үнэн хэрэгтээ байхгүй болох нь тун удалгүй ойлгогдсон. Янз бүрийн олон терроризм байдаг. Терроризмтай тэмцэх боломжгүй. Дэлхийн нэг хэсэг эсвэл тодорхой улсад илэрсэн терроризмтай тэмцэх боломжтой. Эцсийн дүнд энэ хаа сайгүй үндсээрээ орон нутгийн асуудал болдог. Газ, Дагестан, Бали аралд терроризмтай нэгэн зэрэг тэмцэх аргагүй. Терроризмын шалтгаан нь газар бүр ялгаатай юм. Нью-Йоркийн Ground Zero өнөөдөр 2752 хүний нэрийг дурдана. АНУ-ын томоохон хотын дарга Майкл Блумберг, мөн  2001 оны 9-р сарын 11-нд болсон үйл явдлын үеэр хорвоогоос халисан хүмүүсийн ар гэрийнхэн нэрсийг дурдана. Гашуудал 3 гаруй цаг үргэлжилнэ. Гурван цагийн турш Манхэттений цамхагийн нурангид дарагдан үрэгдсэн хүмүүс төдийгүй терроризмд хохирсон  гэм зэмгүй хүмүүсийг дурсан санана. Терроризм янз бүрийн уриа лоозонтой. Гэхдээ шашны эсвэл улс төрийн ямар ч зорилго хүний мөсгүй үйлдлийг зөвтгөх аргагүй.