Орос улсын улс төр, эдийн засгийн шинэчлэлд хувилбар гэж үгүй. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев баасан гаригт Ярославль хотод болж байгаа Дэлхийн улс төрийн форумд үг хэлэхдээ энэ тухай мэдэгдэв. Тэрээр улс орны ардчиллын хөгжлийн онцлогийн талаар хэллээ. Ардчиллыг "дээрээс" хүмүүст тулгаж болохгүй. Иргэн "Би эрх чөлөөтэй" гэж өөртөө хэлсэн тохиолдолд ардчилал эхэлдэг гэдэгт Орос улсын ерөнхийлөгч итгэлтэй байна. 21-р зууны улс ямар шалгуурт нийцэх ёстой, ардчиллын цогц стандарт ямар байх ёстой талаар төрийн тэргүүн өөрийн байр сууриа илэрхийлэв. Ерөнхийлөгч үндсэн таван шалгуурыг нэрлэлээ. Нэгдүгээрт хүмүүнлэгийн үнэт зүйл, туйлын зорилгыг хуулийн дагуу хэрэгжүүлэх явдал юм. Төр засаг технологийн хөгжлийн дээд зэргийн түвшинг хангаж, дэмжих чадвар хоёр дахь стандарт байна. Амьдралын зохих түвшинд хүрэхэд эрдэм шинжилгээний үйл хэрэг, инновацийг дэмжсэнээр нийгэмд хангалттай ашиг тустай байна. Ардчиллын гол аюул занал ядуурал нэг болохыг тэмдэглэх нь чухал юм. Ядуу хүн чөлөөтэй байж чадахгүй нь тодорхой. Гадны ардчиллын хэлбэрийг ядуу нийгэмд нэвтрүүлэх оролдлого байсан, байсаар ч байна. Ийм оронд эмх замбараагүй байдал, дарангуйлал тогтдог блохыг бид бүгд мэдэнэ. Ийм орнуудын улс төрийн шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ эдийн засгийн хөгжилд түлхэц болох учиртай.  Ардчилсан улс гэмт бүлэглэлийн халдлагаас иргэдээ хамгаалах чадвартай байх нь бас нэг стандарт хэмээн Орос улсын ерөнхийлөгч хэллээ. Чөлөөт нийгмийн өөр нэг онцлог нь соёл, боловсрол, харилцаа холбооны хэрэгсэл, мэдээлэл солилцоо дээд зэргийн түвшинд байх ёстой хэмээн Д.Медведев хэллээ. Ардчиллын тав дахь стандарт нь тухайн хүн ардчилсан нийгэмд аж төрж байгаа гэх хувь хүний итгэл үнэмшил хэмээн төрийн тэргүүн нэрлэлээ. Хамгийн гол нь ардчиллын стандартыг олон улсад хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэж Д.Медведев мэдэгдэв.  Энэ бүхэн ардчиллыг ажиллагаатай болгож байна. Хамтран боловсруулж байгаа стандартууд хоёр нүүртэй, башир байж болохгүй. Учир нь ардчиллыг цогцлуулахад оролцож байгаа хүн бүр үүнийг биеэрээ мэдэрнэ. Бүх улс ардчиллын энэ стандартыг хөндлөнгөөс дотоод хэрэгт оролцож, тусгаар тогтнолыг хязгаарлана хэмээн эмээлгүй даган мөрдөх боломжтой. Эсвэл аль нэг улсын эдийн засаг, геополитикийн ашиг сонирхолд дарамт үзүүлэх хоосон хэрэгсэл. Заримдаа удирдагчдын улиг болсон атгаг санаа, санааралд үйлчилнэ хэмээн эмээх ёсгүй юм. Орос улсын тухайд энэ мэт баримтыг ашиглаж байсан. Шударга шүүмжлэлийг бид байнга сонсож, нааштай ойлгон хүлээж авахын сацуу манай улс төрийн системийг хэт өрөөсгөл,  шударга бус дүгнэлттэй Орос улс үе үе тулгарч байна. Орос улсад ардчиллын үйл явц давшингуй хөгжиж байна. "Өнөөгийн ардчилал таван жилийн өмнөхөөс дээр" гэдэгт Д.Медведев итгэлтэй байна. Орос улс ямар ч эргэлзээгүй ардчилсан улс. Орос улсад ардчилал бий. Залуу, төгс бус, туршлагагүй ч энэ ардчилал юм. Бид замынхаа эхэнд яваа тул засч залруулах зүйл бий. Гэхдээ бид эрх чөлөөтэй.  Орос улсын эдийн засаг, улс төрийн системийг шинэчлэх ямар нэг хувилбар гэж үгүй хэмээн ерөнхийлөгч Д.Медведев Ярославльд болж байгаа Дэлхийн улс төрийн форумд хэлсэн үгэндээ тэмдэглэв.